top of page

Тайлан тэнцлийн тухай

       Ихэнхи хүмүүс  эрүүл мэнддээ анхаарч жилд нэг удаа эмчид үзүүлэхээр явдаг. Үүнтэй адилаар санхүүгийн үзүүлэлтүүдээ нэгтэн дүгнэж тайлан тэнцэл бэлтгэдэг. Тайлан тэнцэл гүйлгээ бүрийн үлдэгдлийг баталгжаажуулах давхар бичилттэй нягтлан бодох бүртгэлийн системийг ашигладаг.

 

Хөрөнгө – Өр төлбөр = Эзэмшигчийн өмч

 

Хөрөнгө гэдэг компани бизнес хийхдээ хөрөнгө оруулсан зүйлүүд багтдаг.

 

Үүнд:

  • Санхүүгийн хэрэгслүүд

  • Газар

  • Байшин барилгууд

  • Тоног төхөөрөмж

  • Бараа бүтээгдэхүүнүүд

 

      Шаардлагатай хөрөнгийг олж авах зорилгоор компани нь ихэвчлэн бусдаас мөнгө зээлж, эсвэл бусдад төлөх амлалт өгдөг. Зээлдүүлэгчдэд төлөх мөнгийг хувь нийлүүлэгчдийн өмч , хувьцаа эзэмшигч гэж нэрлэдэг, нийт активаас нийт өр төлбөрийг үлдэгдэл гарвал тэнцүү хувиарладаг. Жишээ нь: Компани 3 сая $-н хөрөнгөтэй, 2 сая $-ийн өр төлбөртэй бол эзэмшигчийн өмч нь 1 сая $ болно.

 

Идэвхижүүлэлт: Хөрөнгө үү, өр төлбөр үү?

Хөрөнгө өр төлбөрүүдийг хооронд нь ялгах

Тайлан балансыг тайлж унших

Тайлан тэнцэл нь энэ оны мэдээллийг өмнөх оны мэдээлэлтэй харьцуулахад ихээхэн тустай.

ACME компаний тайлан тэнцэл нь ЖИЛ 1-н үзүүлэлтийг ЖИЛ 2-той харьцуулан эерэг чиглэлд шилжиж байгааг харуулж байна:  Компаний өр төлбөр нь 74’000$ болсон хэдий ч хөрөнгө нь 174’000$ болж өссөн байна, үр дүнд нь эзний өмч 100’000$ болсон.

Тайлан тэнцэл нь танай компаний өр төлбөр, хөрөнгийн харьцааны тэнцвэр:  хэрэглэгчтэй хийсэн гэрээ амлалтууд нийлүүлэгчид, зээлдүүлэгчид, хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээний эсрэг тэнцвэртэй байна. Компани нь хэзээ, хир их хэмжээгээр хөрөнгө оруулсан /хөрөнгө/ - хичнээн хэмжээний мөнгө зээлдүүлэгчдээс авсан /өр төлбөр/ мөн хир их хувьцаа эзэмшигч ирдэг /өмч/ гэдэгт тодорхойлолт өгдөг. Түүнээс гадна, тайлан баланс нь өр төлбөрөө хэрхэн зөв удирдаж өөрийн хөрөнгөө хэрхэн үр дүнтэй ашиглах санааг өгдөг.

ACME –н тайлан тэнцэл

 

Эхний жилийн 12 сарын 31-с дараа жилийн мөн үе хүртэл

bottom of page