top of page

Төсөвлөх процесс:

 

Гол санаа – Амжилттай боловсруулах

 

Төсвөө амжилттай боловсруулах нь гол зорилго мөн. Нэгжийн төсөвлөлт нь компаний ерөнхий стратегийн хэсэг болно. Төсвөө ашигтай боловсруулахын тулд компанийхаа стратегийг ойлгох хэрэгтэй. Та өөрийн компаний стратегиа хир сайн мэдэх вэ?

 

Эдийн засгийн ерөнхий дүр зургийг үзэх. Компаниуд нь огцом өсөлт болон хямралын үед янз бүрийн стратегуудыг дагадаг. Эдийн засгийн талаар хамт ажиллаж буй хүмүүсийн үзэл бодлыг сонсож өөрийн ажиглалтыг хийх хэрэгтэй. Тусламж олоход болон хэлэлцэхэд хэцүү байна уу? Үнэ нэмэгдэж байна уу буурч байна уу?

 

Топ үйлдвэрийн чиг хандлагуудад тулгуурла. Эдийн засаг өсөж байхад зарим салбарт уналт явагдаж байдаг. Тиймээс аль болох бодитоор төсөвлөх хэрэгтэй.

 

Компанийхаа үнэ цэнийг хурцал. Бүх компани өөрийн гэсэн соёлтой байдаг. Шилдэг компаниуд цаг үргэлж үнэ цэнээ дээшлүүлэхийн тулд шийдвэр гаргаж байдаг. Таны боловсруулах төсөв компаний төлөвлөгөөг хэвийн байлгахад шаардлагатай гэж үзье. Хэрвээ энэ нь компаний соёлын эсрэг байвал уншихаас өмнө өөрийн саналаа цуцалж болно. 

 

SWOT шинжилгээ хийх. Бүх компаниудад давуу болон сул тал, боломжууд ба аюулууд байдаг. Өөрийн төсөвөө боловсруулахдаа эдгээр зүйлийг тооцоолох хэрэгтэй.

 

Төсөвлөлт нь зөвхөн тоон дээр тулгуурладаггүй, компаний амжилттай ажиллах гол хэсэг. Бүхэлд нь харах нь сайн төсөв боловсруулах гол түлхүүр.

 

Дээрээс-доош төсөвлөлт

 

Танай компани нь дээрээс доош төсөвлөлт зохиодог бол удирдлагын менежментийн хувьд цэвэр орлого, ашгийн хэмжээ болон зардын хувьд маш тодорхой зорилтуудыг тогтоосон байна. Жишээ нь: Байгууллага бүрийн өнгөрсөн жилийн зардлын түвшин 6%-иас ихгүй өссөн гэж хэлж болох юм. Төсвийн хувиарлалтын үзүүлэлтүүд зорилтыг хангаж байдаг.

 

  • Жишээ нь: ACME малгай үйлдвэрлэлийн компани нийт ашгаа 10%-иар нэмэгдүүлэхээр шийдсэн. Шинэ бүтээгдэхүүн бий болгож борлуулалтаа тэлэх, технологийн шинэчлэл хийснээр цагийн ажилчдын хэрэгцээг багасгах болно.

 

Нэмж хэлэхэд, дээрээс-доош төсөвлөлт хийвэл маркетинг, борлуулалт, үнэ болон зардлын төлөвлөлт зэргээ харьцуулан харах хэрэгтэй. Компаний борлуулалтын төлөвлөгөөгөө тодорхойлж хир их хэмжээний мөнгө төсөвлөлтөнд хэрэгтэй гэдгийг тусгана. Маркетингийн төсөвлөлт нь ирэх жилд онцлох санаа нь юу байх талаар санаа өгөх юм. Түүнчлэн олон компаниуд жил бүр зардлаа бууруулж чанараа сайжруулахыг эрмэлздэг. Иймээс хамгийн гол зардлууд болох шинэ компьютерийн систем, шинэ үйлдвэр, шинэ оффис зэргийг төсөвтөө анхааралтай тусгадаг. 

 

Доороос-дээш төсөвлөлт

 

Компани нь доороос-дээш төсөвлөх процессыг ашигладаг бол, менежерүүдэд тодорхой зорилго өгөөгүй байна гэсэн үг. Харин тухайн байгууллага зорилгодоо нийцсэн эрэлт хэрэгцээтэй төсөвлөлтийг хийж эхлэх хэрэгтэй. Хэлтэсүүд нь төсөвлөлтөндөө өөрчлөлт хийж компанийн нийт төсөвт тусгуулах хүсэлтээ буцааж байх нь чухал.

Энэ үйл ажиллагаа нь олон дахин давтагдаж болно. Ихэнхидээ бусад хэлтэсүүдтэй хязгаарлагдмал нөөцийн төлөө өрсөлдөж байж болох юм.  Энэ үед бусад хэлтэсүүдтэй аль болох хамтран ажиллах сайн боловч өөрийн нэгжид эрчимтэй лоббидоно гэсэн үг биш. 

 

bottom of page