top of page

Төсвийг харьцуулах

 

Зорилгоо тохируулах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Менежерийн хувьд та өөрийн хэлтэстэй хамт жил бүр төсвөө боловсруулна. Таны чадвар төсөвлөлтөнд ихээхэн хамаарах болно. Таны хувьд төсвөө эхлэхдээ бодитойгоор хийх нь маш чухал.

 Зорилгоо тохируулж эхлэе. Та хэлтсийн гүйцэтгэлийг өмнөх жилийнхээс өсгөж, компаний цэвэр орлогыг өсгөж зардлыг бууруулахыг хүслээ гэж үзье. Тэгвэл эдгээр гурван зүйлийг хэлтэс маань хэрхэн гүйцэтгэх талаар та юу бодох вэ? Эцэст нь төсөвлөлт бол тоонуудыг төлөвлөх.

Эхлэхдээ 3-5 зорилгыг хугацаатай нь тавих хэрэгтэй.

 

Жишээ нь:

 

         - 6 сарын 30-ны дотор нийт борлуулалтыг 5% нэмэгдүүлнэ

         

         - Удирдлагын зардлыг төсвийн жилийн төгсгөлд 3% болгож бууруулна.

 

         - Улирлын эцэс гэхэд бараа материалыг 2% хүртэл бууруулна.  Г.м

 

 

Хамрах хүрээгээ тодорхойлох

 

" Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй гэж үү?" 

 

-Лук 14:28

 

Та боловсруулах гэж буй төсвийнхөө хүрээг мэдэх хэрэгтэй. Хамрах хүрээ нь 2 зүйлийг харуулдаг: компаний төсөвт агуулагдах зүйл болон нарийвчилсан байдлыг агуулах ёстой.

 

  • Жижиг нэгжид анхаарч илүү нарийвчлана. Хэрэв та борлуулалтын хэлтэст 12 хүн байхаар төсөвлөсөн бол компьютерийн тоног төхөөрөмжид ба байгууламжаа шинэчлэх хөрөнгө оруулалтын зардалд санаа зовох хэрэггүй юм. Харин тэдгээр ажилчдынхаа хангамж болон зардалд нь хичнээн хэмжээний төлбөр гарах вэ гэдгийг багтаасан байх хэрэгтэй.

  • Зохион байгуулалтын хувьд илүү олон хүн илүү том хүрээрүү тэлж байгаа бол төсөвлөлтийн хамрах хүрээ нь мөн тэлдэг. Оффисийн 12 хүнийг толгойлохдоо тэдний бичиг хэргийн зардал, аяллын зардлын тухай бодох гэж үзэж болно.

 

Бусад асуудлыг авч үзвэл:

 

  • Нөхцөл. Энэ жил ба дараагийн 5 жилийн төсөв ямар байх вэ? Ихэнхи төсвүүд ирэх жилийн, улирлын, сарын гэж тоймолдог.

  • Тойм. Төсөвлөлтөнд стратеги төлөвлөгөөний тойм хамт байх хэрэгтэй юу, зах зээлд борлуулалтаа өсгөхөөр төлөвлөсөн бол? Хэрэв тийм бол бэлтгэлтэй байх хэрэгтэй.

     

     

     

     

     

     

     

     

     

bottom of page